Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо

Arslan.mn

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа 2025 оны долдугаар сарын 22-ны өдөр Пусан боомтын захирал Сун Сан Гын-тэй уулзаж, хоёр улсын хооронд шууд тээвэрлэлтийг эхлүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хүсэлтээ албан ёсоор уламжилсан билээ.

Дээрх уулзалтын үр дүнд 2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр Пусан Олон улсын боомтыг Монгол Улс руу албан ёсоор нээх санамж бичигт  Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий, Пусан хотын Боомтын захиргааны захирал Сун Сан Гын нар гарын үсэг зурлаа.

Санамж бичиг зурснаар Монгол Улс гадаад далайд худалдааны шинэ гарцаа нээж, Монгол Улсаас Америк болон Европ тив рүү хийгдэж буй ачаа тээврийг Пусан боомтоор дамжуулан тээвэрлэх, гуравдагч орны чингэлэгтэй ачаа Монгол Улс руу түргэн шуурхай тээвэрлэгдэх, БНСУ-ын Өмнөд бүсийн бараа бүтээгдэхүүнийг богино хугацаанд тээвэрлэх зэрэг олон ач холбогдолтой юм.

Үүний зэрэгцээ уг санамж бичигт ухаалаг боомт, дижитал шилжилт, нүүрстөрөгчийн ялгарал багатай ногоон боомт байгуулах, олон төрлийн тээврийн сүлжээг хөгжүүлэх, боомтын үйл ажиллагаа болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах зэрэг чухал агуулгыг нэмж тусгасан юм.

Пусан боомт нь дэлхийн хэмжээнд дамжин тээвэрлэлтийн үзүүлэлтээр хоёрдугаарт, чингэлэг эргэлтийн хэмжээгээр зургаадугаарт ордог бөгөөд 150 гаруй улсын 500 гаруй боомттой холбогддог. Жилд 400 сая тонн ачаа эргэлт хийдэг дэлхийн томоохон боомтуудын нэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57133