Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн түүхт 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Эмнэлгийн хамт олон ойн арга хэмжээний хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг болох 12 орны зөвлөх эмч, доктор, профессоруудыг хамруулан зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.
Энэ үеэр АНУ-ын UTAH Их сургуулийн профессор Raymond Price олон улсын хурлын талаар болон УНТЭ-ийн хамтын ажиллагааны талаар сэтгэгдлээ хуваалцлаа.