
Байрныхаа гадаа явж байсан 8 настай хүүхдийн цээжин тус газарт нь хутгаар зүсэж, зугтаасан хэргийг талаарбид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Тус этгээдийг илрүүлэн шалгаж байгаа" хэмээлээ.
Хэргийг тодруулбал, нэр бүхий хотхоны гадна бага насны хүүхдийг хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл 10-р сарын 9-нд бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгахад бага насны хүүхдийн баруун хөхний доод хэсэгт нэг удаа зүсэж зугтаасныг илрүүлэн баривчилжээ. Эд мөрийн баримтаар 32 см-ийн урттай хутгыг хураан авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.





































