
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13,540 болжээ. Мөн энэ өвчнийг туссан 13520 хүн эдгэрсэн бол 11 хүн нас баржээ. Одоогоор эмнэлэгт 9 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал:
- Хөнгөн: 2
- Дунд: 7
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах нь зүйтэй.
Улаанбурхан өвчний талаар тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75103100 утсанд хандаж болно.






































