
Сүүлийн үед иргэд шатахуунтай болохын тулд хонон өнжин оочирлож, маргаашийнхаа шатахуунтай золгож байна.
Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ талаар өөрийн “Х” хуудастаа “130 вагон АИ-92 шатахуун ОХУ-аас ачигдан манай улс руу тээвэрлэгдэж байна. Үүнээс өнөөдөр 62 вагон нь хилээр нэвтэрч ирэх хуваарьтай бөгөөд энэ нь нийтдээ 4000 гаруй тонн шатахуун гэсэн үг. Улаанбаатар хотын ердийн өдрийн хэрэглээ ойролцоогоор 1000 тонн байдаг тул ирж буй нийлүүлэлт дөрөв дахин илүү хэмжээгээр хангалт үзүүлэх боломжтой” гэжээ.
Мөн тэрбээр,“Орой гэхэд нөхцөл байдал тогтворжиж, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа хэвийн горимд шилжинэ гэж үзэж байна” хэмээн мэдээлсэн байна.





































