Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 27, 28-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2025 оны 10-р сарын 26-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Хангайн нурууны өвөр бэлээр +3…+8 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -15…-17 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57153