
Эмч, эмнэлгийн ажилтнууд цалин нэмэхийг шаардаж төв талбайд долоо хоног суулт зарласан. Гэвч төр засгаас тодорхой арга хэмжээ аваагүй тул ажил хаялт зарлахаар болсон гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны цахим хуудсанд мэдээлжээ. Ажил хаялтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр өгөх аж.
Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос
1. Эмч ажилтнуудыг үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэ
2. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6 хувьд хүргэ
3. Иж бүрэн нормын хувцасны зардлыг төсөвт тусгайлан тусгаж олго гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.





































