Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан эрүүл мэндийн ажилтнуудад талархал илэрхийллээ

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг цомхтотгон дарсан Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Цагаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн төлөөлөл, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ. (2025.10.17)

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Тарваган тахал өвчний хариу арга хэмжээнд бие, сэтгэлээ зориулж ажилласан эрүүл мэндийн ажилтнууд Та бүхэнд Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байна хэмээгээд тарваган тахал өвчин нь нийгэм, эдийн засгийн хохирол ихтэй халдвар бөгөөд зөвхөн нэг хүн халдвар авч өвчлөхөд 500 гаруй сая төгрөгийн шууд зардал гарч, Монгол Улсын Засгийн газраас зардлын асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн яамнаас Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний хариу арга хэмжээний дараах үнэлгээ хийгдэж байна. Үнэлгээний үр дүнгээр тарваган тахал өвчний хяналт, сэргийлэлтийн урт, дунд, богино хугацааны зөвлөмж гарч, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. 

Цаашид Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувьд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн, нутагшмал голомттой орны хувьд зоонозын халдвартай тэмцдэг мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо, хяналт, сэргийлэлтийн арга хэмжээний тактикыг өөрчлөх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний үед харагдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57165