Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 28-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

2025 оны аравдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархадын хотгор болон Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. 

Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн,Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 3-5 хэм дулаан байна.

2025 оны аравдугаар сарын 29-нөөс 2025 оны арваннэгдүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд Алтай, Хэнтийн уулс, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Хэнтийн уулс, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи секундэд 5-10 метр. 29, 31, 11-р сарын 01-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57171