
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж өмнө нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Ж.Болдыг дахин томилжээ.
ЦЕГ-ын дарга Ж.Болдын товч намтрыг танилцуулъя.
1976 онд Хэнтий аймагт төрсөн. Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер зэрэгтэй.
1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч,
2007-2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
- 1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
- 2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;
- 2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
- 2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;
- 2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
- 2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга;
- 2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга;
- 2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар
- 2019 оноос ЦЕГ-ын Дэд дарга
- 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар тус тус ажиллаж байсан.





































