
Сонгинохайрхан дүүрэг хайрга, дайрга олборлох зөвшөөрөл олгохгүй.
Энэ талаар СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр " Газар хөлдөх улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүрэгт хайрга, дайрга олборлож, ашиглах, ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй иргэний болон аж ахуйн нэгж байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй гэр орон сууцны, хашааны, аж ахуйн зориулалттай газрыг тэгшлэх тухай зөвшөөрлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл түр хугацаанд олгохыг зогсоолоо." гэв.






































