Чингэлтэй дүүрэг ногоон эрчим хүчний шинэ шийдэлд шилжиж байна

Arslan.mn

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Чингэлтэй дүүрэг ногоон эрчим хүчний шинэ шийдэлд шилжиж байна.

БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны үндэсний агентлаг (CIDCA)-ийн дэмжлэгтэйгээр Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) хамтран “Нарны эрчим хүчээр Улаанбаатарын гэр хорооллыг шинэчлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хугацаанд нийт 500 орчим айл өрхийг ногоон халаалтын системд шилжүүлэх юм.

Энэ хүрээнд эхний ээлжийн 80 айлд нарны хавтан болон дулаан хуримтлуур суурилуулах бэлтгэл ажил явцтай Засаг дарга Н.Мандуул болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөллүүд очиж танилцлаа.

Arslan.mn

Одоогоор ногоон халаалтын системийг монгол гэрийн онцлогт нийцүүлэн туршиж байна. Цаашид байшин сууцанд тохирсон загварыг боловсруулах судалгаа, тооцооллыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хийж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57191