
Ойрын үед цас орж, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн тул Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хоригложээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар мотоциклийн хөдөлгөөнийг 2025 оны 10 дугаар сарын 25-наас 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түр хориглохоор болжээ.





































