
Онцгой байдлын алба хаагчид утаажилтын бүсээс 81 иргэнийг аварчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 17:42 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход нийтийн байранд иргэн Г-ийн өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан аж. Улмаар утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргажээ.





































