Шадар сайдын суудалд “ГОРИЛЖ“ эхэлсэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ₮5 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮3,4 тэрбумын АВЛАГАТАЙ

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг чөлөөлсөнтэй зэрэгцээд дараагийн Шадар сайдад горилогчид эхнээсээ гарч ирж буй.

Хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож буй Х.Ганхуяг Шадар сайдын суудалд горилж эхэлсэн бололтой. 

Түүний хувьд саяхан гэхэд БХ-ны хуралдааны үеэр "ажил эрхэлж буй нийт иргэдийн 80 гаруй хувь 3,000,000 хүртэлх төгрөгийн цалинтай" гэж хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж буй.  

Тэгвэл Шадар сайдын суудалд “ГОРИЛЖ“ эхэлсэн УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд түүний жилийн орлого нь 68 сая төгрөгөөс 554 сая төгрөг болж ӨСЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮554 сая
Гэр бүлийн орлого: ₮575 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮5 тэрбум  /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮505 сая  /Land Range Rover маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮45 сая /Эзэмших-1000м2-1, Эзэмших-500м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮477 сая
Хадгаламж: ₮39 сая 
Авлага: ₮3,4 тэрбум
Зээл:  ₮508 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57206