
Мөрдөн байцаах албанд 2025 онд шинээр томилогдсон алба хаагчдын төлөөллийг даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр удирдлагууд байгууллагын онцлог, түүхэн замнал, бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, ажлын арга барил болон ажил үүрэг гүйцэтгэхэд анхаарах зүйлсийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлж, “Албан үүрэг гүйцэтгэх үед алба хаагч хүнтэй харилцах, биеэ авч явах байдал”, “Гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийг таслан зогсоох, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх ойлголт” сэдвүүдээр сургалт, мэдээлэл хийлээ.
"Залуу манлайлагч мөрдөгч" төслийн шилдэг 20 алба хаагчийн нэгээр шалгарсан Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөрөнг "Баярын бичиг"-ээр шагнаж урамшууллаа.









































