
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Чөлөөт уран бүтээлч,найруулагч, жүжигчин Сүхээгийн Ариунбямбад Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
1978 онд төрсөн С.Ариунбямбын аав нь Дундговийн Луус сумын харьяат, БНМАУ-ын гавьяат жүжигчин Ч.Сүхээ юм. Ийнхүү аав, хүү жүжигчин ижил цолтой болов.





































