
Жил бүрийн аравдугаар сарын 29- ний өдрийг дэлхий нийтээрээ “Тархины харвалттай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг.
Тус өдрийн хүрээнд Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасгаас иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Тархины харвалтын 90 хувь нь 10 эрсдэлт хүчин зүйлээс хамаарсан байдаг. Хүн амын дунд тархины харвалтанд хүргэдэг эдгээр хүчин зүйлүүд болох өөх тос, давс, архи тамхины хэрэглээ өндөр байгаагийн зэрэгцээ жил ирэх тутам амьдралын буруу хэв маяг, стресс, хөдөлгөөн хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүд нэмэгдэж байна.
















































