Г.Дамдинням: Ард иргэд ээ “Шатахууны шок“ дууссан. Бензиний хомсдол үүссэнд УУЧЛАЛТ хүсэж байна

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.29/ ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням " "Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд АИ-92 авто бензиний хомсдол үүсэж нэлээд чирэгдэл учирлаа. Үүнд ард иргэдээсээ уучлал хүсье.

Ард иргэдэд хандах хэлэхэд "шок" дууссан. Бензин шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа. Шатахууны бусад төрлүүд болох дизель түлш болон бусад төрлүүд хэвийн хэмжээтэй байна. Сая АИ-92 авто бензиний доголдлоос шалтгаалаад 95 төрлийн авто бензинийг нэлээд хэрэглэлээ. Нөөц бага зэрэг дундарсан байгаа тул нөхөж авахаар ажиллаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57215