
ХӨСҮТ-ийн НЛА-ны Нян судлалын лабораторийн нян судлаач Д.Лхагвадорж, Э.Цацрал нар нь АШУҮИС-ийн багш доктор, дэд профессор Т.Хосбаярын хамт 2025.09.14-нөөс 10.04-ний хооронд БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй бичил биетний тэсвэржилтийн “MIRACLE” төслийн хүрээнд Ёнсей Их Сургуулийн Бичил Биетний тэсвэржилтийн Судалгааны Хүрээлэнгээс зохион байгуулсан “2025 Training Program for Strengthening Microbiology Laboratory Capacity in Next Generation Sequencing” сэдэвт сургалтад амжилттай хамрагдаад ирлээ.
Бичил биетний тэсвэржилтийн судалгаанд NGS технологийг нэвтрүүлснээр бактерийн геномын бүрэн дарааллыг тогтоож цаашдын нарийвчилсан судалгаануудыг хийх боломж бүрдэж байгаа юм.





































