
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2025 оны аравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
2025 оны аравдугаар сарын 31-нээс 2025 оны арваннэгдүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 31-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 11-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд нутгийн зарим газраар, 11-р сарын 01-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.





































