
“Ногоон автобус” гэх тодотголтой 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл оролцогчдын гаргасан гомдол, эсэргүүцлээр хянан хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөн бөгөөд шүүхийн шийдвэрийг өнөөдөр танилцуулна.
Эргэн сануулахад, Анхан шатны шүүх нийт 24 шүүгдэгчээс:
- Гэм буруутай 15
- Гэм буруугүй 9 тооцсон байсан.
Тухайлбал,
- "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял,
- С.Жавхлантбаатарт нийтийн албанд ажиллах эрхийг 4 жил хасаж, 3 жилийн хорих ял
- Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
- н.Бямбасүрэн, н.Түмэнжаргал, н.Баярсүх нарт 2 жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жилийн хугацаар зорчих эрхийг хязгаарлах ял.
- н.Эрдэнэбатад 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2.6 жил зорчих эрхийг хязгаарлах ял
- н.Цогбадрахад, Лувсандагва, Баярмаа, Дөлгөөн, Хадбаатар нарт 2 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял
- Сүхбаатар, Хонгорзул нарт 1 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноолоо.
- х.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож байсан.





































