ШУУРХАЙ: “Массажны газар“ нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй хэрэг гарчээ

Arslan.mn

“Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас энэ оны 10 дугаар сарын 24-26-ны өдрийн хооронд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар тус дүүргийн 14, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “А”, “И” нэртэй саун массажны газрууд нь 14-15 насны насанд хүрээгүй охидыг ажлуулж, бусдад биеэ үнэлэхийг зуучилсан, бусдыг биеэ үнэлэхэд орон байр, бусад зүйлээр хангасан байж болзошгүй биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57226