
Туркийн Анталия хотод 100 буудалт даамын өсвөр, залууучуудын ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас 17 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө хоёр тамирчин алтан медаль хүртэх болзол хангажээ.
Тодруулбал, хөвгүүдийн 9-10 насны ангилалд “Ирээдүй” даамын академийн тамирчин, спортын мастер Э.Арвин-Эрдэнэ, охидын 9-10 насанд ангилалд Архангай аймаг, “Даам Месси” клубийн тамирчин, спортын мастер Б.Эрмүүнзаяа нар дэлхийн аварга болох болзлоо хангасан байна.
Сонирхуулахад, Монголын даамчид тус тэмцээнд 1991 оноос эхлэн оролцож, зөвхөн 100 буудалт даамын үндсэн төрлөөс л гэхэд 17 алт, 15 мөнгө, 16 хүрэл медаль хүртээд байгаа юм. Мөн сүүлийн гурван ДАШТ-д манай тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн билээ.





































