Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Arslan.mn

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: -6 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57240