Элчин сайдын хугацаа дуусгавар болж буй 68 настай Н.Энхболд ₮124 саяын ОРЛОГОТОЙ, ₮1,5 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

Arslan.mn

2025 онд буюу энэ жил Монгол Улсаас гадаадад суугаа 25 Элчин сайдын хугацаа дуусгавар болж буй. 

Тодруулбал, Австралийн холбооны улсад суугаа Д.Даваасүрэн, Австри улсад суугаа М.Цэнгэг, ОХУ-д суугаа Ө.Энхтүвшин, Беларусь улсад суугаа Б.Баярсайхан, Бельгийн вант улсад суугаа  Л.Болд, Болгар улсад суугаа Л.Саяанаа, Унгар улсад суугаа С.Баатаржав, Турк улсад суугаа Г.Мөнхбаяр нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй юм.

Тэгвэл Элчин сайдын хугацаа дуусгавар болж буй БНХАУ-д суугаа Н.Энхболдын  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Н.Энхболдын хувьд өдгөө 68 настай бөгөөд үндсэндээ, тэдний тэтгэврийн нас хэдийнэ өнгөрсөн гэсэн үг. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮124 сая
Гэр бүлийн орлого:₮465 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮944 сая  /Орон сууц-2, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮200 сая / ,Nissan, Patrol маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮10 сая /Эзэмших-0.007га-1/ 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮12 сая
Хадгаламж:  ₮1,5 тэрбум  /дотоод/, ₮49 сая /гадаад/
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57242