ХӨСҮТ гепатит Д вирусын эмчилгээ болон сүрьеэгийн чиглэлээр ОХУ-ын Буриад Улстай хамтран ажиллана

Arslan.mn

ОХУ-ын Буриад Улсын Эрүүл Мэндийн салбарын төлөөлөл ХӨСҮТ-д ажиллав.

Айлчлалын бүрэлдэхүүнд Буриад Улсын Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын ажлын хэлтсийн дарга Раднаева Ирина Элбековнагийн удирдсан Буриадын Эрүүл Мэндийн салбарын төлөөллүүд оролцож байна.

ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал А.Азжаргал, Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Б.Саруул болон холбогдох албадын төлөөлөл уулзалтад оролцлоо. Уулзалтаар хоёр тал Гепатит Д вирусын эмчилгээ, Сүрьеэгийн чиглэлээр хамтын ажиллагаа зохион байгуулах, шимэгч судлалын чиглэлээр түүн дотроо хачгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаараа ярилцлаа.

Arslan.mn

Буриадын төлөөлөгчид ДОХ-ын урьдчилан сэргийлэлт ба оношилгоо эмчилгээ, Гепатит Д вирусын эмчилгээний чиглэлээр харилцан туршлага солилцох, Хачгийн вакцинжуулалт ба Тарваган тахлын вакцинжуулалтын чиглэлд улам илүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57244