10 тэрбумтай баригдсан “Оюу толгой“ компанийн Д.Амартүвшинг шүүгчийн захирамжаар суллажээ

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт Оюутолгой ХХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшин тэргүүтэй хэд, хэдэн хүний гэрт нэгжлэг хийж, улмаар баривчилсан.

Нэгжлэгийн үеэр 10 гаруй тэрбум төгрөг бэлнээр, мөн тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг хураан авч битүүмжилсэн гэх мэдээлэл бий.  

Тэгвэл Д.Амартүвшинг өчигдөр Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүх түүнийг шүүгчийн захирамжаар суллажээ.

Өөрөөр хэлбэл, тус шүүхийн Еренхий шүүгч Б.Халиун даргалж Д.Амартүвшингийн гадуур шалгагдах хүсэлтийг нь хүлээн авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57248