Эхнэрээ хүчирхийлсэн хэргээр цагдан хоригдоод байсан НИТХ-ын төлөөлөгч Б.ЭРДЭНЭСҮХ суллагджээ

Arslan.mn

Эхнэрээ хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэсүхэд холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг хэлэлцэж, шүүхээс прокурорын саналыг хүлээн авч нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан. 

Б.Эрдэнэсүхийг зорчих эрхийг хязгаарлахаас хоёр хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татсан юм. 

Тэрбээр Ерөнхий шүүгчид гомдол гаргасан учраас Ерөнхий шүүгч гомдлыг хүлээн авч, түүнийг өчигдөр сулласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57250