
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэвшүүлсэн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх санал санаачилгыг бүрэн дэмжиж, зөвшилцөлд хүрэх бүхий л боломжийг эрэлхийлж буйг мэдэгдэж байгаа хэдий ч, хүн амд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх хуульд заасан үүрэг хариуцлагыг хүндэтгэн үзэж хамтран ажиллахыг хүсэж байна.
  УНТЭ нь улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн 22  чиглэлээр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа энэ цаг үед эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ иргэдэд үзүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл үүсээд байна.
    Иймд иргэдийн эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс
урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах үүргийн хүрээнд ажил хаялтад оролцохгүй болохыг мэдэгдэж байна.
 
											 
											 
											 
											 
											 
											




































