СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 97 иргэн УГААРЫН ХИЙН хордлого авч, дөрвөн иргэн нас баржээ

Arslan.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ээлжит угаарын хийн хордлогын талаархи мэдээллийг гаргалаа. Тус байгууллага 14 хоног тутам мэдээллээ нэгтгэж гаргадаг болсон билээ.

Тэгвэл 2025 оны аравдугаар сарын 14-27-ны хооронд НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан 97 тохиолдол, дөрвөн нас баралт бүртгэгдсэн байна.

Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл дөрвөн иргэн гэртээ угаартаж нас барсан байж болзошгүй талаар албаныхан мэдээлж байна.  Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж хур тунадастай өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57256