МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал багш нарын цалинг нэмэх хугацааг андуурч мэдээлжээ

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийх үеэр  багш нарын цалинг нэмэх хугацааг андуурч мэдээлжээ андуурчээ.

Тэрбээр багш нарын цалинг 2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2.8 сая төгрөгт хүргэнэ хэмээсэн.

Гэтэл бүлгээс гаргасан албан ёсны мэдээлэлд "Боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2 сая 800 мянган төгрөг болгох, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар, ахмад настнуудын болон халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа" гэжээ. 


УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Тус хулаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Ж.Батжаргал, Төсвийн байнгын хорооны дарга бөгөөд төсвийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.

Ж.Батжаргал "2026 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

  • 2025 оны арваннэгдүгээр сар гэхэд багш нарын цалинг 2.8 саяд хүргэх тооцоолол хийсэн. 
  • Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг ирэх оны эхнээс 15 хувиар нэмэх тооцоолол хийлээ. 
  • Тэтгэвэр тэтгэмжийг зургаан хувиар өсгөхөөр анх төсөв өргөн барьсан. Үүнийг нэмэгдүүлж 8.6 хувь болгохоор эх үүсвэрийнх нь тооцоо судалгааг хийсэн. 

Төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлтийн хэрэгжилтийг 2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөлөө. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57272