
Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулъя.
Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажиллахгүй.
Монгол-Оросын автозамын хилийн боомтын Ханх, Тэс, Боршоо, Арцсуурь, Ульхан, Цагааннуур, Эрээнцав- 11 дүгээр сарын 21 Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, 11 дүгээр сарын 26-ны Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр, Оросын Үндэсний эв нэгдлийн өдөр 11 дүгээр сарын 3, 4-нд түр хаана.
Монгол-Хятадын автозамын хилийн боомтын Замын-Үүд, Замын-Үүд /Ачаа тээврийн терминал/, Булган, Баянхошуу, Хавирга, Сүмбэр, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт 11 дүгээр сарын 21 Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, 11 дүгээр сарын 26-ны Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр түр хаана.






































