
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "УИХ-ын гишүүд улсын дундаж цалин болох 2.7 сая төгрөгөөр цалинждаг болъё. Салбарын сайдууд тухайн салбарынхаа дундаж цалингаар цалинждаг байя. Тэгэхгүй бол энэ гишүүд, сайд дарга нар чинь ард иргэдийнхээ авдаг цалинг мэдэхгүй сууцгааж байна. Олон жил ажилласан багш бүх нэмэгдэл, урамшууллаа аваад дөнгөж 2.5 сая төгрөг авдаг. Гэтэл сайд нар багшийн цалин 3.6 сая төгрөг гээд яриад явж байна." гэв.





































