
Тайланд улсын Бангкок хотноо 2025 оны жюү жицүгийн ДАШТ-н гурав дахь өдрөө үргэлжилж буй.
Тус тэмцээний +70кг жинд барилдсан "Thunder BJJ" академийн тамирчин Батбаатарын Хулан Казахстан улсын тамирчинд оноогоор ялагдаж, дагах барилдаанд Энэтхэг, ОХУ-ын хоёр тамирчин болон Филлипин улсын тамирчныг ялснаар хүрэл медаль хүртлээ.
Тэрээр өмнө нь 2023 онд Улаанбаатар хотноо болсон Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан юм.





































