УИХ-ын гишүүний 12 сарын ТЭТГЭМЖИЙГ ЦУЦЛАХ саналыг байнгын хороод хэлэлцэж байна

Arslan.mn

Яг одоо ТББХ, ӨБХ-ны хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тэтгэмжийг цуцлах саналыг хэлэлцэж байна.

Иргэн Ц.Батболдын зүгээс “УИХ-ын гишүүдэд олгодог тэтгэмжийг цуцлах тухай” саналыг цахимаар гаргаж, түүнийг нь 100 мянга гаруй иргэн дэмжсэн билээ. Улмаар ийн Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр болоод байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүд бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Эсвэл бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгогддог хуулийн зохицуулалт бий.

Монгол Улсын Их хурлын тухай хууль:

41 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрхийн баталгаа

41.9.Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно гэж заажээ.

Ташрамд дурдахад, өмнөх УИХ-ын 76 гишүүний 30 гаруй нь дээрх тэтгэмжийг авах хүсэлт гаргасан бөгөөд зарим нь сайн дураар татгалзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57280