
УИХ-ынг гишүүн А.Ариунзаяа "УИХ-ын гишүүд тийм баян хүмүүс биш шүү дээ. Цөөхөн хэдхэн хүнээр төсөөлж, бүгдийг нь хоморголон муулж хүний эрхэд халдмааргүй байна
Зөвхөн УИХ-ын гишүүд тэтгэмж авдаггүй. Төрийн гурван институци гурвуулаа яг адилхан тэтгэмжтэй. Ерөнхийлөгчийн хувьд 1993 оноос хойш насан туршийн цалин авдаг хуультай. Ерөнхий сайд ажил эрхлээгүй бол зургаан сарын тэтгэмж авдаг тухай 2000 оны хууль байна. Ийм байхад зөвхөн УИХ-ын гишүүнийг "муулаад" байдаг нь буруу. УИХ-ын хүүхэд болж төрснөөрөө тухайн хүүхэд мэдлэг чадвартай байсан ч гэсэн тэтгэлэгт хамрагдаж чадахгүй ийм нөхцөл байдлыг бид нар бий болгосон" гэв.
											
											
											
											
											
											




































