
Аудитын байгууллагаас Улсын төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ.
Шалгалтаар, 26,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 5,4 тэрбум төгрөгийн зөрчилд 5 албан шаардлага, 698 сая төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 1 албан шаардлага, 20 тэрбум төгрөгийн зөрчилд 1 заалт бүхий зөвлөмжийг аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Тухайлбал,
- Батлагдсан төсөл арга хэмжээний ангиллыг өөрчилж тендерийн баримт бичгийг боловсруулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж хууль зөрчсөн.
 - Тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангаагүй этгээдээр 303.7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилга байгууламжийн ажлыг гүйцэтгүүлэхээр шалгаруулсан.
 - Төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг хянаагүйн улмаас бодит гүйцэтгэлээс 829.0 сая төгрөгийн санхүүжилтийг илүү олгосон байна.
 - Аймгийн хэмжээнд 2024 онд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөсөн төсөл арга хэмжээний 23.5 хувийг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнээгүй байна.
 - Тайлант онд бүрэн хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний 15.4 хувь буюу 2 барилга байгууламжийг ТЭЗҮ, зураг төсвийн дагуу гүйцэтгээгүй байна.
 
Тиймээс зөрчлийг арилгах адуитын албан шаардлагыг Аймгийн засаг дарга болон холбогдох албаныханд хүргүүлжээ.
2024 оны Төсвийн тухай хуулиар Архангай аймагт шинээр хэрэгжүүлэх 65,3 тэрбумын төгрөгийн төсөвт өртөгтэй 27,3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 28 төсөл арга хэмжээ батлагдсаны 21 нь барилга байгууламж, 6 нь тоног төхөөрөмж, нэг нь ТЭЗҮ боловсруулах ажил аж.
Сануулахад, тус аймгийн Засаг даргаар Б.Цэрэннадмид ажиллаж буй.
											
											
											
											
											
											




































