
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, танилцана. Үүнд
- Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- (COP-17)-ын бэлтгэл ажлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Зарим төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010-2025 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтийн талаар
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлын талаар
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар
- Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар
- 2025 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ.





































