
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нүүрсчин болчихоороо ийм том болчихдог юм уу? Х.Булгантуяадаа биш, хулгай луйвар гаарч, Үндсэн хууль үйлчлэхээ больсны гор. Баахан нүүрсний хулгайч нар нэг талдаа гараад, толгой дээр гараад яаж ч болно гээд бодчихсон.





































