
16 настай охин нэг сартай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэргийг шалгаж байна.
Цагдаагийн байгууллагад Өнгөрсөн сарын 12-нд “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны өглөө хүүхэд нас барсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тус хэрэгт хүүхэд нас барсан шалтгаан, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.





































