
Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ноос аравдугаар сарын шатрын чансааг шинээр гаргасан юм.
Уг чансаанд монгол тамирчдаас ТОП 100-д олон улсын эмэгтэй мастер Б.Мөнгөнзул 89-д бичигдэж байна.
2005 онд төрсөн өдгөө 20 настай Б.Мөнгөнзул 2,350 чансааны оноогоор дэлхийн шилдэг 100 шатарчны нэг болжээ.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард тивийн дэд аварга болсноос гадна есдүгээр сард Баянхонгор аймагт болсон шатрын 55 дахь удаагийн улсын аваргад түрүүлсэн билээ.
Тус чансааг одоогоор үндсэн төрөлд дэлхийн чансааг Норвегийн Магнус Карлсен 2,839 оноогоор тэргүүлж буй.
Б.Мөнгөнзул охидын ангилалд чансаагаар 13-т жагсаж буй бол Х.Баясгалан 24, Э.Энхрий 74, Б.Амин-Эрдэнэ 82, П.Буянхишиг 85-д бичигджээ.





































