
Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө амжилттай өндөрлөлөө.
Тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн M5 (49-52– нас) болон M6 (53– 56нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид амжилттай оролцов.
Манай багийн тамирчдаас M6 ангиллын -81 кг жинд Увс аймаг Хурд дэвжээний тамирчин Гэлгээгийн Батсүх мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид Гранд Мастерсын дэлхийн дэвжээнд долоон хүрэл, нэг мөнгөн медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.
Маргааш эрэгтэйчүүдийн ангиллын сүүлийн өдөр юм.






































