
Өнөөдөр 22:00 цагаас эхлэн энэ сарын 8-ны 08:00 цаг хүртэл буюу 36 цаг Нисэх, Яармаг орчмын замын урд хэсгээр Food city-гээс Нүхтийн ам хүртэл замын хойд хэсгээр Мөнхадагаас Нисэхийн тойрог хүртэлх буюу ХУД-ийн 5, 6, 7, 8, 23, 24-р хорооны хэрэглээний халуун, хүйтэн усыг 100% хаахаар болсон талаар Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.
Нисэх Яармагт орчимд хүн амын тоо ихэссэнээс үүдэн бохир усны өргөлтийн нацос станцуудад хатуу болон механик хог хаягдлын тоо өссөн байна. Улмаар нацос станцуудын бэлэн байдал алдагдах, ажлын дугуйд хог орох, ампер унах, тоног төхөөрөмжийн бэлэн байдал алдагдаж байгаа эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.





































