
Нөхрөө хөнөөхөөр тарианд нь уксус, ундаанд нь хулганы хор хийсэн Увсын эмэгтэй, түүний нууц амраг хоёрт 12-13 жилийн хорих ял оноосон билээ.
Тэгвэл тус хэргийг үйлдсэн эмэгтэйд оноосон 13 жилийн ялыг шүүхээс 10 болгон бууруулжээ.
Хэргийг эргэн сануулахад, Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат Ч.О нь нууц амраг Б.Ц-тэй бүлэглэн, нөхрийнхөө ундаанд хулганы шингэн хор хийж уулгажээ. Хэд хоногийн дараа архинд хүнсний зориулалттай уксус хийж уулгасан хэрэг гарсан. Энэ хэрэгт нь Увс аймгийн анхан шатны шүүх Ч.О-д 13 жил хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангид, түүний нууц амраг Б.Ц-т 12 жил хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих ангид эдлүүлэх ял оноож байсан билээ.. Гэсэн ч тэд давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялыг хэвээр үлдээж байсан юм.
Уг нь Ч.О нөхөртэйгөө 17 жил хамт амьдарч, дөрвөн хүүхэдтэй болжээ. Нөхөр нь эхнэрээ өөр хүнтэй болсныг 2023 оноос гадарлаж эхэлсэн байдаг.





































