
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Бид төсвийн том зарчим баримтлах ёстой. Эхлүүлсэн ажлаа дуусгаад явах ёстой. Хан-Уул дүүрэгт сургуулийн ачаалал өндөр, 2-3 мянган хүүхэдтэй, ангид 50-60 хүүхэд сууж байхад төсвийг нь ингэж хасаж болохгүй. Би өнгөрсөн жил хотхон барихдаа сургууль заавал оруулах хууль батлуулсан, гэвч хэрэгжилт муу байна. Миний үзэл бодлоос болж хүүхдүүдийг хохироож болохгүй.
Гишүүдийн сарын 20 сая төгрөгийг тойргийн ажилд ашигладаг, хэн ч өвөртлөхгүй. МАН-ын бүлэг энэ 20 саяыг татах уу, бүсчилсэн хөгжил рүү оруулах уу гэж ярьж байгаа. Ер нь Их Хуралд баячууд биш, жирийн хүмүүс ч байх ёстой.
Тэгж байж иргэдийн төлөөлөл болно." гэв.





































