Б.Дамдиндорж: Судалгаагаар 45-47 насны ЭРЭГТЭЙЧҮҮД НОЙРГҮЙДЭЛД өртөх нь элбэг байна

Arslan.mn

Нойр нь эрүүл амьдралын үндэс суурь. Нойрны эмгэгээс болж сэтгэл зүйн дарамт мэдрэх, даралт ихсэх, зүрхний шигдээс, тархинд харвалт үүсэх, чихрийн шижингээр өвчлөх зэрэг олон хүндрэлүүдийг дагуулдаг талаар мэргэжилтнүүд сануулдаг.

Тэгвэл өнөөдөр АШУҮИС, Монголын нойр судлалын нийгэмлэг, Монгол-Японы эмнэлэг, Нойрны төв, Эпилепсийн төв хамтран “Нойр судлалын асуудал-Олон улсын анхдугаар хурал”-ыг зохион байгууллаа.

Хуралд АШУҮИС-ийн ректор, Монголын нойр судлалын нийгэмлэгийн тэргүүн Б.Дамдиндорж, Монголын нойр судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Шүрэн, Япон Улсын Ehime их сургуулийн профессор, нойрны эмч Yasunori Oka, Япон Улсын Накамура нойрны төвийн профессор Hiroshi Nakamura болон бусад эмч, мэргэжилтнүүд, оюутнууд оролцож, нойрны эмгэг, нойргүйдлийн шалтгаан, хэрхэн арилгах талаар ярилцаж байна.

Arslan.mn

АШУҮИС-ийн ректор, Монголын нойр судлалын нийгэмлэгийн тэргүүн Б.Дамдиндорж энэ үеэр “Нийгмийн хөгжил, хотжилт, ухаалаг утасны хэрэглээ, цахим орчин гэх мэт маш олон зүйлсээс болж янз бүрийн донтолтууд бий болж байна. Түүний нэг нь  нойрны эмгэг тэр дундаа нойргүйдэл юм. Олон өвчний суурь болдог нойрны эмгэг, нойргүйдлийн оношилгоог өндөр түвшинд хийж, зөв оношлох, хувь хүнд тохирсон зөв эмчилгээг санал болгох шаардлагатай байна. Нойрны эмгэг зөвхөн насанд хүрэгчдийн асуудал байхаа больсон. Хүүхэд, залуучууд нойрны эмгэгтэй болох тохиолдол нэмэгдэж, архаг нойргүйдэл хүн амын дунд нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс бид сүүлийн 10 гаруй жил нойрны эмгэгийг судалж, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх, Нойрны төвийг өргөтгөх, судалгааг уядлуулах, судалгаа шинжилгээнд үндэслэсэн эмчилгээний аргуудыг санал болгох зэрэг олон ажлыг хийж байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

Монголын нойр судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Шүрэн:

Нойртой холбоотой эмгэгүүдийг нойрны эмгэг гэж нэрлэдэг. Оношилгоонд тулгуурлан хийгдсэн судалгаа маш бага байна. Монгол Улсад 2015 онд хийгдсэн асуумж судалгаагаар 10 хүн тутмын 3 нь нойрны эмгэгтэй байсан бол 2023 онд хийгдсэн судалгаагаар 10 хүн тутмын 5 нь нойрны эмгэгтэй хэмээн оношлогдсон.

ТТАА-ын нэгдсэн эмнэлгийн Нойрны төвөөр үйлчлүүлсэн 290 гаруй иргэдээс судалгаа авахад 230 гаруй иргэн буюу 80 орчим хувь нь нойрсох үеийн амьсгал тасалдах эмгэгтэй нь тогтоогдсон. Дээрх иргэдийн 70 хувь нь 45-47 насны эрэгтэйчүүд байна. Тухайн иргэдийн хувьд таргалалттай, бодисын солилцооны эмгэгтэй, даралт ихсэлттэй байгаа нь тогтоогдсон.

Нойрны эмгэгтэй болсноор амьдралын чанар буурч, сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн эхлээд нөлөөлдөг. Үргэлжлээд бие мах бодийн эрүүл мэндэд нөлөөлөх нь бий. Артерийн даралт ихсэх, зүрхний ачаалал нэмэгдэх, тархинд цус харвах зэрэг олон сөрөг нөлөөг үзүүлдэг. Тиймээс иргэд энэ төрлийн мэдлэгээ нэмэгдүүлж, чанартай нойрыг авч, эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай байна. Та шөнө унтахдаа хурхирах, унтаж чадахгүй хөрвөөх, өдрийн турш нойрмоглох, өглөөд толгой өвдөж сэрэх, хөл үргэлж өвдөн, татгах зэрэг шинж тэмдэг илэрвэл нойрны эмгэгтэй хэмээн үзэж, эмчид хандан өөртөө тохирсон эмчилгээг эхлүүлэх шаардлагатай.

Arslan.mn

Үдээс өмнө тогтмол дасгал хөдөлгөөн хийх, кофег унтахаасаа долоон цагийн өмнө уух, архи, тамхины хэрэглээг бууруулах, орчиноо бүрдүүлэх, унтлагийн өрөөг тохижуулах зэрэг энгийн зүйлсийг зуршил болгож нойргүйдлээс гарах боломжтой.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57327