
Төрийн өмчийн “Цемент шохой” ХХК-ийг мэргэжлийн бус хүмүүс удирдан үйл ажиллагааг нь доголдуулж, улсын энэ том үйлдвэр өдгөө улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж чадахгүйд хүрээд буй.
Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр өдгөө “Эрдэнэт”-ийг шохойгоор хангахаас бусдаар үйл ажиллагаа нь дампуурч, жилд 200 гаруйхан мянган тонныг үйлдвэрлэдэг, нэг төгрөг олохын тулд нэг төгрөг долоон мөнгө зарцуулдаг буюу алдагдалтай ажилладаг.
Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Ганбаатар томилогдожээ. Түүний хувьд ХААИС-ийг "Металлурги" мэргэжлээр төгссөнөөс өөр боловсролгүй, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын бие төлөөлөгчөөс өөр ажлын намтаргүй нэгэн.
Түүний хувьд өнгөрсөн онд зохион байгуулагдсан орон нутгийн сонгуульд Сэлэнгэ аймгийн ИТХ-д нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй байна.
Стратегийн ч гэж болохуйц энэ үйлдвэрийг Инженер механик мэргэжлээр төгссөн, сумын МАН-ын үүрийн дарга, сумын ИТХ-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч хийж байсан ажлын чадваргүй, туршлагагүй Л.Ганбаатар нарын удирдах бүү хэл зүглэх ч айл биш гэдгээ Засгийн газар мэдэхийн дээдээр мэдмээр юм.
Тэгэхээр энэ томилгоонд улс төрийн нөлөө байхыг ч үгүйсгэхгүй юм.
Тэгвэл У“Хөтөлийн цемент шохой“-г удирдах Ч.Ундрам сайдын цүнх баригч, тракторчин Л.Ганбаатарын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮32 сая
Гэр бүлийн орлого: ₮20 сая
Орон сууц барилга байгууламж: ₮150 сая /орон сууц-31 /
Тээврийн хэрэгсэл: ₮25 сая /Hyundai, Porter, Kia, FRONTIER,Hino, Hino маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0сая
Газар: ₮0 сая /Эзэмших-50га газартай / үнэлгээгүй
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮3 сая
Авлага: ₮0сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.










































