Б.Эрдэнэбулган: “ДЭЛХИЙН РАДИОЛОГИЙН ӨДӨР”-ийг угтан иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа

Arslan.mn

1895 оны 11-р сарын 8-нд Германы физикч Вилхелм Конрад Рентген нь рентген туяаг анх нээснээр тус өдрийг “ДЭЛХИЙН РАДИОЛОГИЙН ӨДӨР” болгон тэмдэглэн ирсэн.

Энэхүү өдөрт зориулан Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвөөс УХТЭ-ээр үйлчлүүлж буй иргэд болон эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ үеэр УХТЭ-ийн дүрс оношилгооны төвийн дарга Б.Эрдэнэбулган “Монгол Улсад “ДЭЛХИЙН РАДИОЛОГИЙН ӨДӨР”-ийг  2012 оноос эхлэн зохион байгуулж, энэ өдөр дүрс оношилгоо, радиологи, цөмийн оношилгооны талаар иргэдэд мэдлэг олгох, эмчилгээний аргыг танилцуулсаар ирсэн.  

Мөн энэ үеэр дүрс оношилгооны эмч нарт зориулан рентген цацрагийн талаарх хууль, дүрэм, журмыг мэргэжилтнүүдэд таниулах, хэрхэн рентген цацрагаас үйлчүүлэгч болон ажилчдаа хамгаалах, рентген туяатай шинжилгээнд орохгүйгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээллийг өгсөн юм.

Энэ үеэр тэрээр "Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвөөс онцлох тасаг нь Ангиографийн тасаг бөгөөд байгуулагдаад тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд ангиографийн буюу судсан дотуурх оношилгоо эмчилгээг хүргэж ажиллаж байна. Манай эмнэлэгт зонхилон хийгдэж байгаа энэ төрлийн тусламж, үйлчилгээнд хавдрын тусламж үйлчилгээнээс гадна захын судасны эмчилгээг түлхүү хийж байна.” гэдгийг мөн онцоллоо. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57347