Л.Энхсайхан: “Gamma Knife” эмчилгээг нэвтрүүлж чадвал зарим тархины хоргүй болон хортой хавдрыг мэсгүйгээр эмчлэх боломж бүрдэнэ

Arslan.mn

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Мандал даатгал, БНТУ-ын Коч их сургуулийн эмнэлэгтэй хамтран “Тархины судасны эмгэг Гамма туяа эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтын үйл ажиллагаанд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан, эмч мэргэжилтнүүд оролцсон бөгөөд урилгаар БНТУ-ын KOC их сургуулийн эмнэлгийн доктор, профессор Сэлчүк Пекер хүрэлцэн ирж, лекц тавьсан бөгөөд эмч, мэргэжилтнүүдийн сонирхлыг ихэд татсан юм. 

Arslan.mn

Энэ үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан хэлсэн үгэндээ “Жил бүрийн 10 дугаар сарын 29-ны өдрийг дэлхийн харвалттай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Уг өдрийг тохиолдуулан УНТЭ олон төрлийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд үүний нэг болох “Тархины судасны эмгэг Гамма туяа эмчилгээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. 

“Gamma Knife” эмчилгээ нь тархины хоргүй хавдар, сонсох ба тэнцвэрийн мэдрэлийн хавдар, нарийн бүсийн хавдар, хамар залгиурын хорт хавдар зэрэг олон хоргүй хавдрыг мэсгүйгээр эмчлэх боломжийг нээсэн технологи юм. 

Өнөөдөр Монгол Улсад энэ технологи огт нэвтрээгүй байна. Цаашид зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай тул тоног төхөөрөмж худалдан авах, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх зэрэг ажлыг эхлүүлэхээр ярилцаж байна. 

Arslan.mn

БНТУ-ын KOC их сургуулийн эмнэлгийн доктор, профессор Сэлчүк Пекер: 

КОС их сургуулийн эмнэлгийн “Gamma Knife” төв нь энэ чиглэлээр Турк улсдаа Гамма радио мэс заслын чиглэлээр цорын ганц Elekta итгэмжлэгдсэн төвөөр сонгогдсон. 

БНТУ-ийн KOC их сургуулийн эмнэлгийн “Gamma Knife” буюу радио мэс заслыг 20 жилийн өмнөөс эмчилгээндээ нутагшуулж, өнөөдрийн байдлаар 15,000 гаруй  иргэнд энэ төрлийн эмчилгээг хийгээд байна.

Тус эмчилгээ нь өвчтөнд цус алдалтгүй, мэсгүй эмчилгээний боломжийг олгодог. Өнөөдөр дэлхийн 350 гаруй төвд ашиглагдаж байгаа бөгөөд 2024 оны байдлаар тархины ямар нэгэн өвчтэй 1,5 сая иргэнийг “Gamma Knife” төхөөрөмжөөр эмчилсэн байна. 
Уг эмчилгээг хийхийн тулд тархины өвчтэй хэсгийг компьютерийн тусламжтайгаар нарийн тогтоож, уг хэсэгрүү 192 ширхэг кобальтын эх үүсвэрээс гарах гамма туяаг чиглүүлэн эмчилдэг. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57348